✅Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Гомбожав, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан Г.Батсүх, Хуульч, багш Н.Алтангэрэл нартай хамтран “МЭДЬЕ, СОНСЪЁ, СЭРГИЙЛЬЕ” сэдвийн хүрээнд Ерөнхий боловсролын 39,57,61,149 дүгээр дунд сургуулийн ахлах ангийн 8-12 ангийн 818 гаруй сурагчдад сургалт зохион байгуулав.
Сургалтаар Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэрэг буюу интернэтээр залилан үйлдэх, хохирогч болох Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, унадаг дугуй, мотоцикл, скүтер, цахилгаан дугуйн хэрэглээ, зам тээврийн осол хэргийн шалтгаан нөхцөл, Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сэрэмжүүлэг хүргэв.