Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.
Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээллийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Батбилэг, дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Амгалан-Энх, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Дүүргийн Засаг даргын Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Хаврын улирал болж цаг агаар дулаарч буйтай холбоотой халиа тошин үүсэх, нэмэгдэх, шар усны үер болох эрсдэлтэй учраас дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг даалгалаа.
Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллах, эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн чанар хүртээмж, тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.