Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа.
Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2024 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг хэлэлцэж, санал солилцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг төрийн ба хувийн хэвшлийн нийт аж ахуйн нэгж, байгууллагад уриалж ажиллах, тэдний сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгов.