Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аварга шалгаруулах спортын 3 төрөлт тэмцээн өнөөдөр болж байна.
Тэмцээний нээлтэд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнхбаяр нар оролцлоо.
Тэмцээнд дүүргийн 6 хорооны 80 гаруй тамирчин оролцож, аваргын төлөө өрсөлдөж байна. Тэмцээн Нисдэг таваг, Бочи, Софт волейболын төрлүүдээр явагдаж байгаа юм.