Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/226, дүүргийн Засаг даргын 2024 оны А/03 дугаар захирамжуудын хүрээнд Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хариулагагүй орж ирсэн малыг гаргах, эзэн холбогдогчийг тогтоох, хариуцлага тооцох нэгдсэн арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ний өдрүүдэд дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллалаа.
Дээрх 2 өдрүүдэд давхардсан тоогоор дүүргийн Засаг даргын Тамгын газар 12, 1-24 дүгээр хороодын 68 хэсгийн ахлагч, нийслэлийн 10 харъяа газар, агентлагийн нийт 462, Нийслэлийн цагдаагийн газраас морьт эргүүл-4, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын-26, дотоодын цэргийн 80, нийт 652 албан хаагч оролцож, дүүргийн нутаг дэвсгэрт 4 бүст хуваарилагдан, хариуцсан бүсийн нутаг дэвсгэрээс хариулаггүй малыг гаргалаа.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн хариулгагүй малыг 1 байршилд түр саатуулан хашаалж, цагдаагийн байгууллагаас малын эздийг тогтоох арга хэмжээг авснаар 706 адуу, 2 үхрийг эзэн холбогдогчид хүлээлгэн өгч, нийт 708 тооны малыг суурьшлын бүсээс гарган ажиллалаа.
Мөн цагдаагийн байгууллагаас 7 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.