Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас дүүргийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн багш, сурагчдад “Цахим ур чадвар олгох” сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран "Цахим ур чадварыг дээшлүүлэх" мэдлэг мэдээлэл олгохоор дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургуулиудын ахлах ангийн сурагчдад явуулах юм.
Сургалтын нээлтэд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн нар оролцлоо.
Сургалтаар Орчин үеийн дэвшилтэт технологиуд, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим орчинд мэдээллийг баталгаат эх сурвалжаас олж авах, мэдээлэл дүн шинжилгээ хийх, цахим орчны үе тэнгийн дээрэлхэлтийн үр нөлөө, хүүхэд хамгааллын талаарх программ мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгож байна.