Чингэлтэй дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд нар оролцсон бөгөөд шүүгчээр АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн Олон улсын цахим сургалтын төвийн эрхлэгч, Төгсөлтийн сургалтын эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, СAJMS (Central Asian Journal of Medical Sciences) сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичиг, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Сарнай, АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч Анагаах ухааны доктор, дэд професор Ж.Жамбалдорж, ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ судалгааны албаны дарга, Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Э.Оюунчимэг нар уригдан оролцож байна.
Энэ удаагийн Эрдэм шинжилгээний бага хурлаар Эмнэлзүйн чиглэлийн 11, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн 5 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм.