Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад бодит санал, зөвлөмж гаргах чадавх бүхий судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, илтгэх ур чадвар, хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүдийг тодрууллаа.
Эмнэл зүйн чиглэлээр:
1.“Ундрах-Ирээдүй” ӨЭМТ-ийн дарга Ж.Алтантуул;
2.“Тэгш-Өлзий” ӨЭМТ-ийн эмч Б.Золбоо;
3.Эрүүл мэндийн төвийн ДОХ, БЗДХ-ын кабинетын эмч Ц.Хишигсүрэн;
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:
1.“Энэрэнгүй үйлс” ӨЭМТ-ийн дарга Б.Пүрэвжаргал;
2.Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны төсөл хөтөлбөрийн зохицуулагч Г.Эрболд;
3.“Ундрах-Ирээдүй” ӨЭМТ-ийн эмч П.Лхагва-Очир нар тус тус шалгарлаа.