Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнөөдөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн жагсаалын талбайд 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарт “ЦУГЛАР” дохио өгч бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Уг сургалтыг нээж дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Б.Батбилэг, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэр хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Р.Мөнхбат "Гамшгийн тухай ойлголт, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ",
Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал” сэдвээр сургалт явууллаа.