Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжөөн дэмжигчидийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Дүүргийн Биеийн тамир спорт хороонд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний нээлтэд дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Өнөөдрийн тэмцээнд дүүргийн 7 сургуулийн 120 сурагчид оролцож байна.