Цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний эвсэл суулгах, сургуулийн өмнөх боловсролын орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийг сайжруулах зорилготой Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах “Уран хөдөлгөөнт гимнастик-2024” тэмцээний нээлт боллоо.
Тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Энэхүү тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгох чухал ач холбогдолтой бөгөөд дүүргийн 10 цэцэрлэгийн 300 гаруй хүүхэд багачууд оролцож, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.