Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Сайжруулсан шахмал түлшний хэлтэстэй хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Сайжруулсан шахмал түлшний хэлтэс удирдан явуулж, дүүргийн 7-24 дүгээр хорооны ажлын алба болон хэсгийн ахлагч нар хамрагдлаа.
Уг сургалтад дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл цаг үеийн холбоотой мэдээлэл өгч, хороо тус бүр угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөвлөмж мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж ажиллах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороо, хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд угаарын хийн эрсдэл үүсч байгаа шалтгаан нөхцөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөв галлагааны заавар зөвлөмж, мэдээллийг хүргэж байгаа юм.