Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, албан хаагчдын дунд зохион байгуулагдах Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2024” тэмцээнийг спортын 6 төрлөөр зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Өнөөдрийн тэмцээнд дүүргийн 17 сургуулийн давхардсан тоогоор 800 гаруй тамирчид өрсөлдөж байна.