Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төслийг холбогдох бусад хуулийн төслийн хамт боловсруулан санал авч байна.
2
1
 
Энэ хүрээнд тус хуулийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг дүүрэг тус бүрд зохион байгуулж байна.
3
4
 
Чингэлтэй дүүрэг нийт 234 орон сууц, 108 Сууц өмчлөгчдийн холбоотой.
5
6
 
Дүүргийн иргэд, олон нийт, СӨХ-ны төлөөлөлд хуулийн төслийг танилцуулж, санал, хүсэлтийг нь сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулав.
7
8
9
 
Хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн 100 орчим иргэн оролцсон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, уг хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ хуулийн төслийг танилцуулав.