Чингэлтэй дүүргийн удирдлагууд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох /Жайка/, Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий болосвролын 37, 50 дугаар сургуульд "Загвар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл"-ийн хүрээнд цахим хурлыг хийлээ.
Цахим уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Эрүүл шүд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоолын хүрээнд уг төслийг нийслэл, цаашлаад улсын хэмжээнд өргөжүүлэх талаар Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэх, ам зайлах фторт уусмалыг оруулж ирэх талаар болон бусад ажлын талаар хэлэлцлээ.