Хэнтий аймагт зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах “ХОНХОТ БӨМБӨГ” тэмцээнд нийт 7 аймаг, 2 дүүргийн баг, тамирчид оролцлоо.
Тус тэмцээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр дүүргээ төлөөлөн оролцсон 17 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ.