Чингэлтэй дүүргийн хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ерөнхий боловсролын V сургууль дээр өнөөдөр эхэллээ.

Цэргийн насны залуус, тэдний ар гэр, эцэг эхийн төлөөлөлд Монгол Улсын батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлах, эх орноороо бахархах үзлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан цэрэг татлагын нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон дүүргийн цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүн, цэргийн албанд татагдах зарлан муудах мэдэгдэл хуудас авсан залуус, тэдний ар гэр иргэд оролцлоо.

Нээлтийн ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, “Тусгай салаа” киноны жүжигчин Б.Эрдэнэбаяр, Fire хамтлага, Увертюра хамтлагийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөлөө.

Хугацаат цэргийн албанд татагдах залуус:

- Иргэний үнэмлэх,

- Цэргийн үүрэгтний үнэмлэх,

- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх,

- Сургууль төгссөн бол диплом, Цээж зураг зэргийг биедээ авч,

- Цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

ЦЭРГИЙН НАСНЫ НИЙТ ЗАЛУУС ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

DSC 3994

DSC 4007

DSC 4119