Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор байрны шав тавих арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Засаг даргын  зөвлөх Л.Цэеэрэгзэн, дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, ДИТХ-ын төлөөлөгч Х.Алтаншагай нар болон албаны төлөөлөл, иргэд оролцлоо.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс тус хорооны цогцолбор байрны шавыг өнөөдөр тавилаа.  Хорооны цогцолбор байр ашиглалтад орсноор 8722 гаруй иргэн хороо, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг тав тухтай нэг цэгээс чирэгдэлгүй хүлээн авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Дүүргийн 17 дугаар хорооны сурагчийн 24 дүгээр гудамжны 2 нэгж талбарын 1100 мкв талбайг чөлөөлсөн бөгөөд барилгын ажлыг ирэх долоо хоногт эхэлж, энэ оны  09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөх юм. Гүйцэтгэгч компаниар  “Рокгранд” ХХК ажиллаж байна.

03

05

01