Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" зохион байгуулах тухай нэгдсэн удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээ явагдаж байна.
Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлт, ил задгай хог хаягдалгүй байлгах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламжийг угааж цэвэрлэх, иргэдийг ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан байгууллага ойр орчмын 50м хүртэлх зам талбайн угаалга хийх, хог хаягдал, ногоон байгууламжийн усалгаа, цэвэрлэгээ үйлчилгээг хийж байна.
Мөн дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс алба, 1-24 дүгээр хорооны ажлын алба, Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, хог тээвэрлэгч байгууллагууд оролцон бүх нийтийн их цэвэрлэгээний ажил үргэлжилж байна.