Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өргөх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд зохион байгуулагддаг “Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

3

Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

10

“Чингэлтэй дүүргийн хувьд 144,249 хүн амтай. Дүүргийн иргэдэд 16 өрхийн эрүүл мэндийн төвийн  эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн анхан шатны цогц тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ажиллана” гэдгээ дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хэллээ.

2

Тэмцээнд дүүргийн өрхийн эрүүл мэндийн 12 багийн 120 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн оролцож өртөө хэлбэрээр даалгавар гүйцэтгэж мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:

Нэгдүгээр байранд: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн баг.

Хоёрдугаар байранд: дүүргийн 12 дугаар хорооны “Шэжид түг” өрхийн эрүүл мэндийн төвийн баг.

Гуравдугаар байранд: Дүүргийн 11 дүгээр хорооны “Цэнгэлжаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн баг тус тус шалгарлаа.

7

8

9