Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны А/93 дугаар захирамжаар Гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдлаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/56 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган Дүүргийн Засаг даргын 2024 оны А/93 дугаар захирамжаар Дүүргийн хэмжээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэг нь дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн болон хувийн эзэмшлийн талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл олголт, гэрээ байгуулсан байдал, ашиглалт, өнгө үзэмж, аюулгүй байдлын талаар тавигдах шаардлагад нийцэж буй эсэхэд, шалгалт хийж зөрчил арилгах, замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хаасан, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн судалгаа гаргах, зөрчил арилгах, Монгол улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батлуулсан MNS 5283:2022 стандартыг нэвтрүүлж, хаяг, хаягийн байгууламжийн жижиг гудамжнуудыг бий болгох, гадна зар сурталчилгаа байрлуулахыг хориглосон, гудамж зам талбайд байрлуулсан байгууламжийг, албадан буулгах, хариуцлагыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах юм.