Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав нар дүүрэгтээ хамтын ажиллагаатай Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын “Яйзү Монголын Найрамдлын нийгэмлэг”-ийн дэд тэргүүн Сакакибара Шёожи, Яйзү хотын захиргааны албан хаагчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчлан таниулах зорилготой уулзалт боллоо. Тодруулбал Яйзү хотын нэрэмжит тус хотын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах павильоныг Чингэлтэй дүүрэгт бий болгохоор ажиллаж байна.
Цаашлаад Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотод Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчлан таниулах газартай болох юм.
Энэ удаагийн айлчлалаар “Яйзү Монголын Найрамдлын Нийгэмлэг” нь дүүргийн савхи, савхин эдлэл, ноос, ноолуур, эсгий урлалын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнтэй танилцах юм. Дашрамд дурдахад “Яйзү Монголын Найрамдлын Нийгэмлэг” нь 2022 оны 12 дугаар сард байгуулагдсан бөгөөд Яйзү хотод амьдардаг Монгол иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.