Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж, 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагат Чингэлтэй дүүргээс зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги, салбаруудад татагдаж цэргийн албаа нэр төртэй хааж үеийн нөхдөдөө үлгэр дуурайлал болсон цэрэг дайчдыг хүлээн авах арга хэмжээг зохион байгууллаа.   

12

Түрүүч, байлдагч нарыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд нар хүлээн авч албаа нэр төртэй хааж “Эх орны хүү” болсонд баяр хүргэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

13

Хугацаат цэргийн жинхэнэ алба хааж халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн албанаас тэдний хүсэл сонирхол, ур чадварт нь нийцүүлэн таарч тохирох ажлын байранд зуучлах үйл ажиллагаа боллоо.Ийнхүү аав, ээжийн хөвгүүд нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж, эх орноо 365 хоног сахин хамгааллаа.

11