Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны-Улсын уралдаант наадам”-ын анхан шатны шалгаруулалтыг өнөөдөр зохион байгууллаа.

1


Наадмын анхан шатны шалгаруулалтад дүүргийн 9 сургуулийн 500 гаруй авьяаслаг хүүхэд багачууд хамрагдсан бөгөөд наадмыг МНДУБХолбооны гишүүн, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын Зөвлөх, Хормейстер Ерөнхий шүүгч Ж.Батхүлэг, МНДУБХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хормейстер Шүүгч Ц.Хонгорзул, МНДУБХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш Хормейстер Шүүгч Л.Баяраа нар шүүн явуулсан юм.

2


Шалгаруулалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн Соёлын төвийн дарга А.Шинэбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Ариунболд нар хүрэлцэн ирж, авьяаслаг хүүхэд багачуудад амжилт хүслээ.

5
Шалгаруулалтаар:
 Тэргүүн байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн Найрал дууны хамтлаг
 Дэд байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Найрал дууны хамтлаг
 Гутгаар байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Олонлог эгзэ сургуулийн найрал дууны хамтлаг
 Тусгай байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн Найрал дууны хамтлаг
 Тусгай байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн Найрал дууны хамтлаг
 Шилдэг удирдаач багш: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн багш Д.Барсболд тус тус шалгарлаа.
Ийнхүү дүүргээс эхний 3 байрт шалгарсан хамтлаг дүүргээ төлөөлөн Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах Хоёрдугаар шатны шалгаруулалтад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр оролцох юм.

4
БЯЦХАН ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.