✅Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хурал өнөөдөр буюу 10 дугаар сарын 22-ны өдөр болж дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат удирдан явуулав.
Уг шуурхайгаар эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад анхаарч ажиллах, дүүргийн 1-24 дүгээр хороодын ахмадуудад зориулсан “Ахмадын хөгжлийн төв”-үүдийн байрыг засварлан тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, Хороодын гудамж, зам талбайн тохижилтын ажлуудыг хийж буй гүйцэтгэгч компаниудад хяналт тавьж яаралтай дуусгаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн цэрэг татлагын ажлыг үргэлжлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, цаг үеийн холбогдолтой мэдээлэл өглөө.