✅ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
 
?Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад тулгараад буй нөхцөл байдлыг сонслоо.
 
?Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 1-6 хороо байшин хороо, үлдсэн нь гэр хороолол хамаардаг. Тиймээс ч иргэдээс тавьж буй санал, гомдол харилцан адилгүй. Уулзалтын эхэнд хороодын нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлыг сонслоо. Засаг дарга нарын мэдээлж буйгаар хороодын өдөр тутмын ажил хэвийн явагдаж байгаа боловч түлшний цэгийг нэмэгдүүлэх, золбин нохой муурыг устгах ажилд нэгдсэн журмаар бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байлаа. Мөн хогны менежментийг сайжруулж, хог тээвэрлэлтийн компаниудад тавих шаардлагыг өндөрсгөх шаардлагатайг хэллээ.
?Харин дүүргийн удирдлагуудын зүгээс зам талбайн цасыг цэвэрлэх, хороодын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн байгууламжийн ашиглалт, хамгаалалтыг хариуцах, галын аюул, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулж, газар чөлөөлөлтийг шуурхайлах, төсвийн сахилга батыг сахих, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.
317381939 5697909603621046 8575367964056619172 n
317881469 5697909596954380 3287442712398567873 n