ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРОО ХУРАЛДЛАА
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан "Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм"-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр анхдугаар хурлаа хийлээ. Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны даргаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Хурцбаяр, нарийн бичгийн даргаар Чингэлтэй дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Гэнэндулам нар сонгогдож, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэхээр хурлаар шийдвэрлэлээ.
 
Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулинд 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага бүр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулан ажиллах үүрэгтэй юм.
320094336 898346771188156 3663907370925469574 n
320165028 777054236987581 238090598131072973 n
321051660 5995527500497830 2248751091829363097 n