ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтийн дарга Л.Баярмаа нар оролцлоо.
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Турк улстай хөгжүүлж буй харилцаагаа өргөтгөж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Мөн Бүгд Найрамдах Турк улсын хот, дүүргүүдтэй хамтын найрсаг харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах, боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
 
Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж тэдний орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллах тал дээр анхаарахыг хүслээ. Мөн хог хаягдлын менежментийн Турк улсын Пендик дүүрэгтэй хамтран ажиллах эхний алхмаа Чингэлтэй дүүрэг хийсэн төдийгүй цаашид олон талаар хамтран ажиллах бэлтгэл ажлаа хийгээд байна.
 
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш Турк, Монголын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран, өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг дурдаад олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхэд бэлэн гэж онцоллоо.
 
“ТИКА” олон улсын байгууллагаас нийслэл хотод тэр дундаа Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүдийг цаашид улам өргөтгөн хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, шат дамжлагыг бууруулах, асуудлыг шийдвэрлэх гарц олоход хамтран ажиллахаа Турк улсын Элчин сайд илэрхийллээ.
 
323891951 520724463205687 5583904897899094548 n
324725256 561478908923183 8828542981219526005 n
324430529 2108995866155336 609815474320757924 n