ХӨДӨЛМӨРИЙН ЭРХЛЭЛТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдлаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл А/28 тоот захирамжаар тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Тус салбар зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, салбар зөвлөлийн дарга болон гишүүд оролцож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар санал солилцлоо.

DSC 9518

DSC 9529

DSC 9563

DSC 9565

DSC 9573