Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд олон улсын сургалтын хөтөлбөртэй нийцэх, хувийн хэвшлийн цэцэрлэгт хэрэгжиж үр дүн гарсан “Амьдралын мод” хөтөлбөрийг хот хөдөөгийн 8 цэцэрлэгт туршилтын хөтөлбөр явуулж байна.
Хөтөлбөрийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс удирдлага, арга зүйгээр хангана оролцож байна. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгт өнөөдөр сургалтын дунд хугацааны үр дүнтэй танилцлаа.
Энэхүү “Амьдралын мод” хөтөлбөрийн онцлог нь хүүхдэд бага наснаас нь эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, харилцааны болон бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготой. Сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээний цогц байдлыг хангаснаараа онцлог юм.
Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж бэлэн хэрэглэгдэхүүн хүлээн авснаар багш нарын ажлын ачаалал буурсан байна. Мөн сурагчдын ирц эрс сайжирчээ.
Хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд туршсан үр дүнд үндэслэн хүүхдийн хөгжил, багшийн ажлын арга барил, сургалтын орчинд гарах ахиц дэвшлийг тодруулан сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд тусгах юм.