Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч нартай шуурхай хуралдааныг зохион байгууллаа.
Тус уулзалтаар СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн болон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг өглөө.
Мөн цаашид хүүхдийн сурч боловсрох, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл, аюулгүй, тохирох тоглоом хэрэглэгдэхүүнээр хангахад анхаарч ажиллахаа Засаг дарга онцоллоо.