Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай дүүргийн удирдлагууд хуваарьт уулзалтыг хийж эхэллээ. Уг уулзалт нь дүүргээс 2023 онд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулж ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцох зорилготой юм.
Уулзалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Булган, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Энхбат нар хороо бүрээр явж ажиллаж байгаа юм.
Уулзалтад хороодын Засаг дарга, зохион байгуулагч болон нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, улсын бүртгэгч, харьяа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар идэвхтэй оролцож байна.
Уулзалтын хуваарь:
✅04 дүгээр сарын 14ны 10:00 цагт: 18 дугаар хороо /18 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 14ны 12:00 цагт: 17 дугаар хороо /17 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 14ны 14:00 цагт: 16 дугаар хороо /16 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 17ны 10:00 цагт: 15 дугаар хороо /15 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 17ны 12:00 цагт: 14 дүгээр хороо /14 дүгээр хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 17ны 14:00 цагт: 13 дугаар хороо /13 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 18ны 10:00 цагт: 12 дугаар хороо /12 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 18ны 12:00 цагт: 11 дүгээр хороо /11 дүгээр хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 18ны 14:00 цагт: 10 дугаар хороо /10 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 19ны 10:00 цагт: 9 дүгээр хороо /9 дүгээр хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 19ны 12:00 цагт: 8 дугаар хороо /8 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 19ны 14:00 цагт: 7 дугаар хороо /7 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 20ны 10:00 цагт: 6 дугаар хороо /6 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 20ны 12:00 цагт: 5 дугаар хороо /5 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 20ны 14:00 цагт: 4 дүгээр хороо /4 дүгээр хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 21ны 10:00 цагт: 3 дугаар хороо /3 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 21ны 12:00 цагт: 2 дугаар хороо /2 дугаар хорооны иргэний танхимд/
✅ 04 дүгээр сарын 21ны 14:00 цагт: 1 дүгээр хороо /1 дүгээр хорооны иргэний танхимд/