Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд худалдаа, үйлчилгээний байгууллагуудад зориулж мэдээлэл өгч, сургалт хэлэлцүүлэг явууллаа.
Сургалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар”-ын шинэчилсэн төслийг танилцуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, худалдаа үйлчилгээний байгууллагуудын гадна стандартын талаарх мэдээллийг өгөв.
Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн дагуу үйлчилгээ эрхлэгч 230 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдлаа.