Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” тэмцээн боллоо.
Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга Н.Энхбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер С.Энхтайван нар оролцлоо.
Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар “Та бүхний дундаас шалгарсан шилдэг баг тамирчид маань дүүргийнхээ нэрийн өмнөөс 21 аймаг 9 дүүргийн үе тэнгийн шилдгүүдтэй өрсөлдөж амжилттай оролцоно гэдэгт итгэж байна. Эх орны маань ирээдүй болсон та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье” гэлээ.
“Дөл” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор зохион байгуулдаг юм.
Тэмцээнд Ерөнхий боловсролын 13 сургуулийн 1690 гаруй сурагч, 160 гаруй цэрэг-сурагчид хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.