Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай хийж байгаа уулзалт үргэлжилж байна.
Уулзалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа нар хороо бүрээр явж ажиллаж байгаа юм. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 16, 17 дугаар хорооны ажилтнуудтай уулзлаа.
Уг уулзалт нь дүүргээс 2023 онд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулж ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцох зорилготой юм.
Уулзалтад хороодын Засаг дарга, зохион байгуулагч болон нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, улсын бүртгэгч, харьяа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар идэвхтэй оролцож байна.