Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Чингэлтэй дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо "Моддоо усалъя” хаврын цэнэг усалгааны аян эхлүүлээд байгаа билээ.

2

“Модоо усалъя” хаврын цэнэг усалгааны аянд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч П.Отгонбаатар нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

6

Хаврын мод тарих аянг угтаж дүүргийн “Хайрхан хөгжлийн төв-1”-ийн моддыг услан, арчлах ажлаар энэ хаврын мод тарих аянаар манлайлал үзүүлж ажиллав.

9

Тус аян нь 2023 оны 04 дүгээр сарын 15-наас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд өрнөх юм.

10

13

3

7