Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 1-24 дүгээр хороодын шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.33-т заасны дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгодог, хуралд оролцох иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага болон иргэдийн төлөөлөгчдөд олгох цалин хөлс мөн шүүх хуралдаанд оролцохын давуу талын талаарх мэдээллийг иргэдэд өгөв.

Мөн шүүхийн бус журмаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт ялангуяа иргэний эрх зүйн болон гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэдэг тухай мэдээллийг ийнхүү 150 гаруй иргэнд өгч санал сэтгэгдлийг сонсож, асуултад хариулт өглөө.

 

viber image 2023 04 25 10 55 01 495

viber image 2023 04 25 10 55 04 486

viber image 2023 04 25 10 55 07 318

viber image 2023 04 25 10 55 12 462