Чингэлтэй дүүргийн Насан туршийн боловсролын төвийн Эцэг эх, асран хамгаалагчдын өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцов.
Өнөөдрийн өдөрлөгөөр тус төвд суралцаж байгаа суралцагч нарын эцэг эх, асран хамгаалагчдад байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, мэдлэг мэдээлэл олгон, суралцагчдын суралцах орчин нөхцөлийг танилцуулсан юм.
Дүүргийн Насан туршийн боловсролын төв нь 1998 онд байгуулагдсан. Нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээ сонирхолд нийцсэн мэдлэг, ур чадварыг нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр уян хатан, тасралтгүйгээр хүүхдүүд болон насанд хүрэгчдэд олгох зорилготой юм.

Тус төв нь бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалт, бичиг үсгийн анхан, дунд, гүнзгийрүүлсэн сургалт, хувь хүний хөгжил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт болон тусгай хэрэгцээт боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор тус төвд 77 суралцагч суралцаж байгаа бөгөөд 9-12 насны 9, 13-18 насны 37, 25-аас дээш насны 31 суралцагч суралцаж байна. Энэ онд тус төвд шинээр 16 суралцагч элссэн бөгөөд гэрээр 3, хөгжлийн бэрхшээлтэй 4, бичиг үсгийн боловсрол эзэмшиж байгаа 4, албан бүртгэлгүй суралцаж байгаа 7, Ерөнхий боловсролын 37, 49 дүгээр сургуулийн ангид мөн суралцагчдыг дэвшүүлсэн суралцуулжээ.
Мөн Зая гэгээний Гүшог дацангийн лам суралцагчид тус төвд нөхөн олгох сургалтыг танхимаар эзэмшиж байна.

Насан туршид суралцах боломжийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа нийт эцэг эхчүүдэд дүүргийн Засаг даргын зүгээс амжилт хүсэж, талархал илэрхийллээ.