Дүүргийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, зургаадугаар сард зохион байгуулагдах “Стратегийн команд штабын дадлага сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
 344689517_1987588598270793_3561623192023127229_n.jpg
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, нөөц хангалтын алба, Иргэдийг хоол хүнсээр хангах алба Хэвлэл мэдээллийн алба, Эрүүл мэндийн албадын "Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгааллын хувцас, хувцасны жигдрэлт, хүн нэг бүрийн үүргэвчинд байх 15 нэр төрлийн зүйлс, жагсаалт, гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүн шилжүүлэлтийн төлөвлөлт, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа материалын нөөц, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төсөв санхүүжилт гэх мэтчилэн чиглэлээр үзлэгийг зохион байгуулж байна. 
344555242 157524023705149 8159816579103157739 n
344799053 2444736769016339 1925763235049028698 n
345138308 614695367211028 8770820536365399768 n
344576632 209558481834515 8995232499107777893 n