Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-24 дүгээр хороодын ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагч нартай уулзах уулзалтыг 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж дууслаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар болон холбогдох хэлтэс албадын дарга нар уулзалтаар нийт 24 хорооны 300 гаруй албан хаагчидтай уулзалт санал хүсэлтийг нь сонсчээ.
Хороодын албан хаагчдаас уулзалтын үеэр дараах саналуудыг гаргажээ.
Албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагад анхаарах
Судалгаа мэдээллийг цаг хугацаанд гаргах, ажлын уялдаа холбоог сайжруулах
Албан бичгийн шийдвэрлэлт, цаг ашиглалтад анхаарах
Зохион байгуулж буй аливаа арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээний зохион байгуулалтад анхаарах, асран хамгаалагчдыг хамруулах
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих зэрэг санал гаргажээ.