2

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2023 оны А/120 дугаартай захирамжийн дагуу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн өмчийн болон хувийн хэвшлийн халуун ус, сауны чиглэлээр үйл ажиллагаа  эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа.

1

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс “Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл буюу онлайн бизнес төв цахим бүртгэлийн системд бүртгүүлэх заавар”, Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар “Хотын стандартын тогтолцоо, үр нөлөө”, “Үйлчилгээний байгууллагын гадна стандартад тавигдах шаардлага”, Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Халуун усны үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5163:2002 стандарт”, “Халуун усны үйлчилгээ, эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгаалалтын дэглэмийн хяналтын хуудас шалгах чиглэл” сэдвээр илтгэл тавьж мэдээлэл өглөө. 

3  4

6

Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт халуун ус, сауны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 иргэн, аж ахуйн нэгж хамрагдлаа. Мөн сургалтад хамрагдсан иргэдэд дүүргийн 30 жилийн ойн медаль гардууллаа.