4

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад “Эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сургалт явууллаа.

1

Сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга П.Булган, НЭМГ-ын чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Ган-Эрдэнэ, Хоол шим судлалын монголын нийгэмлэгийн багш .Байгалмаа, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

3

2

8

5

9

 Сургалтаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд GMP8 GHP нэвтрүүлэх, хоол үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж, аяга таваг угаагч ариутгагч төхөөрөмжийг үйлдвэрлэлд хэрэглэх, түүний давуу талууд, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөвшөөрлийн тухай хууль, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019 стандарт болон холбогдох дүрэм, журмын танилцуулж мэдээлэл өглөө.