✅ Япон Улсын Шизуока мужийн Яйзү хотын Татварын хэлтсийн мэргэжилтэн Фүкүчи Ёшихико Засаг даргын Тамгын газар, болон дүүргийн харьяа хэлтэс болох Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гараг буюу 2023 оны 05 дугаар сарын 20-нд Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзан, санал сэтгэгдлээ хуваалцаж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, солилцооны хөтөлбөрөө дүгнэлээ.

1

6

2

4

5