Нийслэлийн Засаг даргын А/461 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын А/123 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн 34 хороодод зөвлөн туслах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Хан-Уул дүүргийн 12, 15, 18, 24 дүгээр хороодын албан хаагчидтай уулзаж харилцан туршлага солилцлоо.