Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Зуслангийн зам дагуу ус зайлуулах шугам байхгүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож хүндрэл учирдаг байсан бол Геодeзи, усны барилга байгууламжийн газар автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугам угсралтын ажлыг 2 байршилд хийж гүйцэтгэлээ.

viber image 2023 05 30 13 59 43 598

Трасс-1: Чингэлтэй дүүргийн 19 хороо, Зуслангийн замын борооны ус зайлуулах шугам Сэтгүүлчдийн төгөл автобусны буудал 170у/м шугам, 10ш шүүрт худаг, 7ш үзлэгийн худаг

Трасс-2: Зунжин, Номин сүпермаркeтийн автобусны буудал 26у/м шугам, 4 шүүрт худгийг тус тус хийж гүйцэтгэлээ.

viber image 2023 05 30 14 00 29 469

Геодeзи усны барилга байгууламжийн газар нь энэ онд автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугам угсралтын ажлыг нийт 4 байршилд хийж гүйцэтгэхээр төлөвлөн төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэж байна.

 

viber image 2023 05 30 14 00 18 489

viber image 2023 05 30 14 00 01 514