Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон Тусгаар тогтнолын талбайд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд багачуудтай хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тусгаар тогтнолын талбайд “Монгол хүүхдүүд” Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна.
Хүүхэд багачууддаа баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.
Анх удаа Женев хотод 1925 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдаж, дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаснаас хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй.
Манай улс 1952 оноос эхлэн энэ өдрийг хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн билээ.
Өнөөдөр баяраа тэмдэглэхээр цугласан хүүхэд багачуудад “Улаан театр”-ын уран бүтээлчид болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Мөн хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоом, олон төрлийн уралдаан тэмцээн болж байна.
“Монгол хүүхдүүд” хүүхдийн баярын арга хэмжээ 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.