Нийслэлийн Засаг даргын А/461 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын А/123 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн 34 хороодод зөвлөн туслах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж байна.
Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 6, 12, 22, 26, 30, 36, 42, 43 хороодод ажиллалаа.