Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургууль үргэлжилж байна.
Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохио дуугарч иргэд өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцлоо.
Чингэлтэй дүүргийн 4-р хорооны иргэд
Барилгачдын талбай,
5 дугаар сургуулийн урд болон спорт талбай,
Монголын үндэсний түүхийн музейн урд Хэлмэгдэгсдийн талбай,
Байгалийн түүхийн музейн урд “Болзоо” цэцэрлэгт хүрээлэн буюу түр цугларах заагдсан талбайд дуут дохиогоор цугларав.