Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдрийн даваа гарагт уламжлал ёсоор боллоо.
Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар удирдан явуулж, хэлтсийн дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгавруудын биелэлтийг хангаж ажиллах, байгууллага, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгөв.