Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтийн хэв журмыг сахиулах чиг үүрэг бүхий 1-24 дүгээр хорооны “Хэсгийн байцаагч”, “Олон нийтийн байцаагч”-ийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэх дүгнэх, мэргэжлийн удирдлагаар хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх ажлыг дүүргийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.